СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хууль бусаар байгуулагдсан СӨХ, конторуудыг цэгцэлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон дүүргүүд хамтран энэ оны нэгдүгээр улиралд багтаан СӨХ-ны үйл ажиллагааг давхар эрхлэх барилгын компани, хувийн орон сууцны конторууд болон хууль бусаар байгуулагдсан СӨХ-ны үйл ажиллагааг цэгцлэхээр болжээ.

Сүүлийн жилүүдэд шинээр барилга барьсан барилгын компаниуд өөрсдийнхөө хамаарал бүхий этгээдэд тухайн орон сууцныхаа СӨХ, конторыг хариуцуулж иргэдээс өндөр дүнтэй мөнгөн хураамж авч байгаа хэрнээ чанартай үйлчилгээг үзүүлэхгүй байх зөрчил ихэссэн тул дээрх ажлыг хийхээр болсон байна.

Мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас орон сууцны халаалт, цахилгаан, цэвэр бохир ус, ашиглалттай холбоотой иргэдээс ирдэг гомдол, санал дуудлагын мэдээллийг бүртгэдэг нэгдсэн мэдээллийн санд төвлөрүүлж нэгтгэх ажлыг энэ сард багтаан зохион байгуулахаар болсон байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.