СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатарын "Лхүмбийн хэрэг" номын нээлт боллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монгол Улсын төрийн шагналт түүхч, түүхийн ухааны доктор Дэмбэрэлийн Өлзийбаатарын хувьд 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн талаар олон жил судалснаас гадна цагаачлалын албанд ажилласан байдаг. Тэрбээр өнгөрсөн онд гурван ном хэвлүүлсний нэг нь “Лхүмбийн хэрэг” номын нээлт өнөөдөр боллоо.

Уг номын хувьд "Монголын XX зууны түүхэн цуврал"-аар бичсэн "Лхүмбийн хэрэг" хэмээх улстөрийн хэлмэгдүүлэлтийн тухай баримтат бүтээл юм. . Лхүмбийн хэрэг ном нь Ж.Лхүмбийг баривчилсан хийгээд Хэнтийд болсон үйл явдал, Их гүрнүүдийн бодлого ба Монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөө хийсэн тэмцэл зэрэг дөрвөн бүлэгтэй ажээ.

1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн шалтгааныг нэгтгэн дүгнэж, түүнээс үүдэн гарах сургамж юу вэ гэдгийг өгүүлэх энэхүү ном гурван цуврал гарна гэдгийг зохиолч маань дурдсан юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.