Вашингтонд төвтэй "Few Research" судалгааны төвөөс 26 улсын дунд дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй хамгийн том бэрхшээлийн талаар санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцсон улс орнуудын 13 нь уур амьсгалын өөрчлөлтийг олон улсын өмнө тулгамдаж буй хамгийн том аюулаар нэрлэсэн бол найман улсын ард иргэд дэлхий нийтэд тулгарсан хамгийн аюултай зүйлээр "Исламын улс" бүлэглэлийг нэрлэсэн байна. Харин дөрвөн улс кибер буюу цахим халдлага олон улсын хамгийн том аюул гэж хариулжээ. Харин Польшийн ард иргэд Оросын талын хүч нөлөөллийг хамгийн том аюул гэсэн бол Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, олон улсын эдийн засгийн нөхцөл байдал мөн санаа зовоосон асуудлын тоонд багтсан байна.
Түүнчлэн Герман, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсын судалгаанд оролцсон иргэний 45 орчим хувь АНУ-ыг улсынхаа хамгийн том аюул гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. 2013 онд явуулж байсан санал асуулгаар нийт оролцогчдын 25 хувь нь АНУ-ын нөлөөлөл улс орных нь хамгийн том аюул гэж үзэж байв.