Австрали улсад онц байдал зарлах хэмжээнд хүрсэн ойн түймрийг унтраахаар тэмцэж яваад амиа алдсан сайн дурын гал сөнөөгч Жеффри Кийтоныг Засгийн газар эр зоригийн одон медалиар шагнажээ. Баатарлаг үйлсийн төлөө амиа өргөсөн түүний одон медалийг оршуулгын ёслол дээр ой долоон сартай хүүд нь гардуулсан байна.
Дүрэмт хувцастай, амандаа соосготой, ердөө ой долоон сартай Харви Кийтон аавынхаа өмнөөс баатарлаг үйлсийн хүндэт шагналыг авсан байна. Өнгөрсөн 12 дугаар сарын 19-ний өдөр түймэр унтраахаар явж байгаад машин дээр нь шатаж буй мод унаснаас Жеффри Кийтон хамтрагч, анд нөхөр Эндрю О’Двайерын хамт амиа алдсан юм.
Оршуулгын арга хэмжээнд хүндэтгэл үзүүлэхээр олон арван гал сөнөөгч цуглажээ. Мөн Ерөнхий сайд Скот Моррисон ирж оролцсон байна.
Эх сурвалж: www.bbc.com