СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2020-01-03

"THE HU" хамтлаг дэлхийн алдарт "Coachella" хөгжмийн наадамд тоглоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Coachella 2020 хөгжмийн наадамд оролцох уран бүтээлчдийн нэрс албан ёсоор тодорлоо. Дөрөвдүгээр сарын 10-19-ний хооронд зохион байгуулагдах уг хөгжмийн фестивальд дэлхийн хамгийн том, алдартай гэсэн уран бүтээлчид оролцдог.

Гайхалтай мэдээ дуулгахад энэ жил тус хөгжмийн наадмын тайзнаа Монголын алдарт The Hu хамтлаг тоглохоор болсон байна.

Тус хамтлагийн хувьд хамгийн алдартай хөгжмийн наадамд оролцох болсон нь асар том амжилт билээ.   

Өдгөө 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй Coachella наадам нь дэлхийн хамгийн алдартай, өндөр хүлээлттэй хөгжмийн фестивалиудын нэг юм. Мөн жил бүр 40 гаруй сая хүн онлайнаар шууд үздэг. Түүнчлэн Rage Against the Machine хамтлаг, рэппер Трэвис Скотт, дуучин Фрэнк Оушен нар энэ жилийн онцлох уран бүтээлчдээр шалгарчээ.

Энгийн тасалбарын үнэ ойролцоогоор 400 доллар, VIP тасалбар 900 орчим долларын үнэтэй. Энэ жилийн хувьд эхний долоо хоногийн тасалбар зарагдаж дуусжээ. 2 дахь долоо хоногийн урьдчилсан тасалбар ирэх даваа гарагт зарагдаж эхлэх ажээ.  

.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.