Шинжлэх ухаан, адал явдалт, уран зөгнөлт “Captain America: The First Avenger” кино 2011 онд нээлтээ хийж байсан юм. Марвел студийн цуврал бүтээлийн нэгт туслах дүр бүтээж байсан жүжигчин бүсгүй Молли Фицжералд төрсөн эхээ хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн энэ долоо хоногт баривчлагдсан тухай хэвлэлүүд бичиж байна.
68 настай Патрисиа Фицжералд өнгөрсөн 12 дугаар сарын 20-ны өдөр Канзас мужийн Олате хот дахь гэртээ амьсгал хураасан байдалтай олджээ. Уг явдлаас хойш хоёр долоо хоног орчмын дараа түүний охин 38 настай жүжигчин Молли Фицжералдыг Олате хотын цагдаагийн газраас саатуулсан юм.
Түүнийг батлан даалтад суллахаар бол 500,000 ам.доллар төлөх ажээ. Шүүхийн танхимд пүрэв гарагт дуудагдаж, өмгөөлөгч хөлслөх зэрэг дараагийн шатны үйл ажиллагаанууд явагдана гэжээ. Энэ сарын 9-ний өдөр Молли хоёр дахиа шүүх танхимд ирэх юм.
Жүжигчин бүсгүй “Captain America: The First Avenger”-т Stark Girl-ийн дүрд тоглодог байна. Тус кино 140 сая ам.доллараар бүтэж Box Office-с 370 сая ам.долларын ашиг олж байсан юм. Тэрээр 2011 онд уг бүтээлд туслах дүр бүтээсэн нь “хэдий богино хэсэгт гардаг ч миний амьдралын чухал туршлагуудын нэг болсон” гэж ярьж байжээ. Жүжигчнээс гадна “The Creeps”, “The Lawful Truth” зэрэг кинонуудад найруулагч, продюсерээр ажилласан байна.
Үл мэдэгдэх шалтгаанаар амьсгал хураасан Патрисиа Хьюстонд амьдарч байгаад Канзас хот руу эргэж нүүсэн байна. Амиа алдсан тухай гэр бүлийнхэн нь сонсоод маш их цочирдож гайхсан хэмээн эх сурвалжид дурджээ.
Эх сурвалж: www.cnn.com