СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэ долоо хоногт дэлхий дахинд

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Уншигчдадаа шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Энэ долоо хоногт болох онцлох, сонирхолтой үйл явдлуудыг “BBC” мэдээллийн агентлаг хэрхэн онцолсныг танилцуулья.

1.    Их Британийн Гласгөү хотод тэгш эрхийн төлөө жагсаал мягмар гаригт болно. Энэ удаагийн жагсаалд 8,000 эмэгтэй оролцож, тус улсын 40 жилийн түүхэнд байгаагүй өргөн хүрээг хамарна гэжээ. Жагсагчид бүх хөдөлмөр эрхлэгчдэд ижил тэнцүү цалин олгохыг шаардах юм. Халамжийн ажилтнууд, сургуулийн үйлчлэгчид, эмэгтэй улс төрчид жагсаалд нэгдэнэ.

2.    Израйлийн тамирчид өөрсдийн туг далбаан дор барилдана. Ирэх бямба гаригт Арабын Нэгдсэн Эмирт улсад болох жудо бөхийн тэмцээнд Израйлийн тамирчид өөрсдийн туг далбаан дор барилдаж, төрийн дууллаа эгшиглүүлнэ гэжээ. Арабын Нэгдсэн Эмирт улс Израйлийг бие даасан улс гэж хүлээн зөвшөөрөөгүй, дипломат харилцаа тогтоогоогүй тул Израйлийн бөхчүүд өөрсдийн далбааг намируулна, төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэг ховор завшаан юм.

3.    Дэлхийн хамгийн урт гүүр нээгдэх гэж байна. Хонконг-Макаог холбосон 55 км урт гүүрийг зургаан жил төлөвлөж найман жилийн хугацаанд далайд барьжээ. Хонконг, Макао, Жухай хотуудыг гүүрээр холбосноор эдийн засгийн хувьд ашигтай, тээвэр зуучлалыг хялбарчлан хурдасгах юм.

4.    Хүн амаараа дэлхийд эхний тавд ордог Бразили улсын тэргүүн энэ ням гаригт тодорно. Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд өрсөлдөж хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигч дараагийн шатны санал хураалтад өрсөлдөж, нийт саналын тавиас илүү хувийг авсан нь ялна. Барууны үзэл баримтлагч Жайр Болсонаро, зүүний Хөдөлмөрчдийн намын гишүүн Фернандо Хаддад нар өрсөлдөнө.

Эх сурвалж: www.bbc.com

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.