Суданы баруун Дарфур мужид цэргийн онгоц осолдож багадаа 18 хүн амиа алдсан талаар мэдээлжээ. Осолдсон цэргийн онгоцон дотор байсан зорчигчдын дунд дөрвөн хүүхэд байсныг эх сурвалж онцолсон байна.
Нисэх онгоц мужийн нийслэл Эл Женейна хотын нисэх буудлаас хөөрөөд удалгүй, таван минутын дараа осолджээ. Ослын газарт аврагчид болоод түргэн тусламжийн баг ирж ажиллажээ. Ойрын хоногуудад тус бүс нутагт үндэстэн хоорондын мөргөлдөөн газар авч, багагүй тооны иргэн амиа алдсан байна.
Армийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр онгоц осолдох үед амиа алдсан хүмүүсийн дунд хүүхдүүдээс гадна нислэгийн багийн долоон гишүүн, дөрвөн энгийн иргэн багтжээ. Антонов 12 нисэх онгоц осолдсон шалтгаан одоогоор тодорхойгүй. Ослын шалтгааныг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.
Энэ долоо хоногт баруун Дарфур мужид гарсан үндэстэн, овог аймаг хоорондын мөргөлдөөний улмаас багадаа 48 хүн амь эрсдэж, 241 хүн шархаджээ.
Эх сурвалж: www.bbc.com