"Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийн багт орж ажилласан доктор, профессор С.Дулам болон академич Т.Доржтой ярилцлаа.
Доктор, профессор С.Дулам:
-Энэхүү хөгжлийн хөтөлбөрт есөн тулгуурт бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр зүйлд, бодлогын бичиг баримтад тэр бүр тусч байгаагүй "Үндэсний үнэт зүйл" гэсэн бөлөг орсон. Монгол улс үндэстэн улс болох ёстой. Үүнийг тусгаснаараа энэ бичиг баримт өвөрмөц, хэрэгжих бүрэн боломжтой боллоо.
Академич Т.Дорж:
-Юуны өмнө төр, засгаас боловсруулсан хөгжлийн бичиг баримт олон бий. Энэ бүхнийг судалж, авах, гээхийн ухаанаар хандсан. Мөн, дэлхий дээр ямар арга зүй ашиглаж байгааг судалсан.
Энэхүү бичиг баримтаар монгол хүний 2050 он хүртэлх үргэлж өсөж байх нөхцлийг тэтгэсэн, мэдлэгт суурилсан, өөрөө өөрийгөө тэтгэсэн эдийн засагтай улс болсон байна. Дижитал эдийн засаг яваандаа Монголын тэргүүлэх салбар болно гэдгийг тусгаж өгсөн. Боловсруулах үйлдвэрийг илүү өсгөнө. Мал 50 саяас хэтрэхгүй байж, малаас авах ашиг шим нэмэгдэнэ. Өдөрт 60-70л сүү өгдөг үйлдвэрүүд хот орчимд байна. Үүнийг нэмэгдүүлж, малын тоог нэмэгдүүлэх биш, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхээр бид тооцсон.