СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-01-03

Хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдах иргэд ӨЭМТ-дөө хандана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

2020 оны нэгдүгээр сарын 01-нээс Монгол Улсын бүх иргэд 7 төрлийн хорт хавдрын эрт илрүүлэх шинжилгээнд үнэгүй хамрагдахаар болсон. Үүнд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөх, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан билээ.

Монгол Улсын иргэнийг хорт хавдрыг эрт илрүүлэх дараахь үзлэг, шинжилгээнд хамруулна:

-40 түүнээс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1-2 удаа;

-40 түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;

-30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд 1 удаа;

Долоон төрлийн хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдах иргэд өрхийн эрүүл мэндийн төвдөө хандана

-50 түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;

-50 түүнээс дээш насны иргэнийг бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд 1 удаа.

. Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байна.

Хорт хавдар хэдийгээр олон шалтгаан, нөлөөгөөр үүсдэг ч монголчуудын хувьд  хорт хавдрын 61.5 хувийг элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна. Тэр дундаа элэгний хорт хавдар түгээмэл тохиолдож буй хавдрын 40 орчим хувийг эзэлж байгаа аж.

Тиймээс та өөрийгөө болон хайртай хүмүүсээ хорт хавдраас сэргийлж, эрүүл мэнддээ анхаарах үүднээс эрт илрүүлж чадвал эмчлэгдэн эдгэрэх боломжтой бөгөөд эдийн засаг болоод сэтгэл санааны эрсдэлд орохгүй.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.