СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: У.Хүрэлсүх: 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр манай улсын хөгжлийн Алтангадас болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардуулж өгөв. Энэхүү хөтөлбөр, бодлогын баримт бичгийг Монголын шилдэг эрдэмтэд хамтран долоон сарын турш боловсруулж дуусжээ. 

 

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү хөтөлбөрийг гардан аваад: 

-Монгол улсын сайдын захирамжаар Монгол улсын хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Бид өнгөрсөн 30 жил юун дээр алдаж, юун дээр оносон бэ гэдэг дээр үнэлэлт, дүгнэлт өгсөн нь хамгийн чухал юм. Алдаан дээрээ бид суралцах ёстой. Үүн дээрээ үндэслэж, ирэх 30 жилийн хөгжлийн хөтөлбөрөө боловсрууллаа. Үүнийг Монгол улсын төр, үе үеийн Засгийн газар удирдлага болгон ажиллах ёстой. Энэ хөтөлбөр бол манай улсын хөгжлийн Алтангадас болох болно хэмээн хэллээ.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.