СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Австралийн тэнгисийн цэрэг түймрийн бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Австрали улсад ойн түймэр урьд өмнө тохиолдож байгаагүй хүнд нөхцөл байдалд хүрсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Викториа мужийн эргийн Маллакота тосгон түймэрт автан олон зуун хүн боогдоод байгаа юм. Маллакота тосгонд боогдсон иргэдийг Австралийн тэнгисийн цэргийн HMAS Choules, MV Sycamore гэсэн хоёр усан онгоцоор зөөхөөр болжээ.

Дээрх хоёр усан онгоцоор 1,000 орчим хүнийг түймэрт автсан эргээс зөөнө гэж Парламентын гишүүн Даррен Честер мэдэгдээд байна. гэж тэрээр нэмж хэлжээ.

 

 

Энэ долоо хоногийн даваа гарагийн шөнө 4,000 орчим иргэн, жуулчныг түймрийн голомтоос нүүлгэн шилжүүлсэн тухай эх сурвалжууд дурдаж байсан юм. Харин өнгөрсөн шөнө армийн нисэх хүчин 60 орчим иргэнийг аюулгүй газарт шилжүүлжээ.

Шинэ Өмнөд Уэльсийн нутаг дэвсгэрт түймрийн улмаас долоо хоногийн хугацаатай онц байдал зарласан. Есдүгээр сараас хойш Шинэ Өмнөд Уэльс, Викториа мужуудад 20 орчим хүн амиа алдаад байгаа юм.

 

 

Ойн түймэр асч эхэлснээс хойш 1,200 айлын байшин шатаж, долоо хоногийн хугацаанд 28 хүн сураггүй алга болжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоныг түймрийг зогсоохын төлөө дорвитой алхам хийж чадахгүй байгаад ард иргэд болоод гадны эрх баригчид шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

 

 

Улс оронд нь ойн түймрээс болж маш хүнд байхад тэрээр зул сар, шинэ жилийн баярын амралтаа Хавай аралд өнгөрүүлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Мөн түймрийг унтраахад цэрэг армийн хүчийг бүрэн дайчлахыг шаардаж байна. Иргэдийн оршин суудаг нутаг дэвсгэрээс гадна аялагч жуулчдын төв болсон бүс нутагт түймэр асч байгааг анхаарууллаа. Түймрийн утаатай холбогдуулан агаарын чанар Австралийн Сидней, Канберра зэрэг томоохон хотуудаас гадна Шинэ Зеланд улсад хүрээд байгаа юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.