Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, оны өмнө ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрээр ХСҮТ-ийн захирлын албан тушаалаа Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Н.Эрдэнэхүүд хүлээлгэн өгсөн байна. Ж.Чинбүрэн эмч оны босгон дээр гавъяат эмч цолоор энгэрээ мялаасан юм.
Мөн тэрээр 2019 оны шилдэг нийгмийн зүтгэлтнээр шалгарч, Сүхбаатар аймгийн дээд шагнал "Гангар хун" шагналын эзэн болж байсан юм. Сүхбаатар аймгийн Асгат харьяат Ж.Чинбүрэнг төрсөн нутгаасаа нэр дэвшинэ гэж эх сурвалж мэдээллээ.