СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2020-01-02

МУГЖ жүжигчин Ё.Цогт ОРТ-ийн бүтээлд тогложээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монгол Улсын гавьяат жүжигчин Ё.Цогт Оросын телевиз ОРТ-гийн нэгэн бүтээлд тоглосон байна. 76 настай Ё.Цогт учир битүүлгээр алагдсан Дятловын экспедицийн тухай бүтээлд Мансын өвгөний дүрд тогложээ.

1990 онд Анатолий Гущин уг явдлын тухай “Есөн амины үнэ цэнэ” ном хэвлүүлсэн бол 2013 онд “Дятловын давааны осол” кино хүртэл гарснаас гадна телевизийн олон баримтад цуврал нэвтрүүлэг гарсан байдаг аж.

Дятловын экспедицийн сүйрлийн талаарх мэдээлэл:

Дятловын экспедицийн нууц сүйрэл болсноос хойш 50 жил өнгөрсөн ч шалтгаан нь өнөөг хүртэл тогтоогдоогүй л байна. . Багийн гишүүдийн цогцос майхан отгоосоо хагас км-ийн цаана байсан гэдэг. Бүгд дотор эрхтний хүнд гэмтэл авсан байдалтайгаар нас барсан байжээ. Тэднийг ямар нэгэн үл мэдэгдэх хүчний нөлөөллөөс болж нэгэн зэрэг амиа алдсан гэцгээдэг.

Эрх баригчид эхлээд аяллын багийнхан руу Мансууд буюу нутгийн уугуул иргэд дайрсан байж болзошгүй гэж үзсэн ч, цасан дээр гаднын хүний мөр байгаагүйн дээр хэн нэгэнтэй тэмцсэн ямар ч шинж тэмдэг байгаагүй аж.

  • Хэргийн албан ёсны шалгалтаар дараах дүгнэлтийг гаргажээ.
  • Багийн 6 гишүүн осголтоос болж нас барсан бол 3 гишүүн гэмтлээс болж өөд болжээ.
  • Энэ үйл явдлын үеэр Холят Сяхлд Дятловын бүлгийнхнээс өөр хүн байгаагүй нь тогтоогдсон.
  • Экспедицийн бүх гишүүд сүүлийн хоолоо идсэний дараа 6-8 цагийн зайтай нас баржээ.
  • Хоёр цогцосны өмссөн байсан гурван хэсэг хувцаснаас радио идэвхт бодис илэрсэн.

Энэ бүгдийг нэгтгэн дүгнээд тэдний үхлийг байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан гэжээ. .

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.