СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг хаанаас төлөх вэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Багануур дүүргийн 4-р хорооны иргэн Жамъяндорж. Гэргий нь тэтгэврийн зээлтэй нас бараад өвгөн нь зээлийг нь 3 жил төлсөн байна. Дахиад ч төлөх зээл үлдсэн...

Яг ийм тохиолдол манай улсад хэдэн зуугаараа тоологдоно. Насаараа хөдөлмөрлөж, нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд тэтгвэрээ авч чадахгүй нас барах эсвэл зээл авчихаад нас барсан бол ар, гэрийнхнээ өртэй үлдээгээд буцдаг гажиг тогтолцоо манайд үйлчилдэг.

  Энэ нь банкуудын зээлийн багцын 4.3%-ийг эзэлж байна.

Тэтгэврийн зээлийн хугацаа:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оны босгон дээр тэтгэврийн зээлийг нэг уда тэглэнэ хэмээн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, түүний амлалтаар 776 тэрбум төгрөгийн зээл тэглэх шаардлагатай болж байна гэсэн үг.

Харин энэ мөнгийг хаанаас гаргах вэ гэдэг нь асуулт дагуулж байна. Ерөнхийлөгч зээл тэглэнэ гэх мэдэгдэлдээ "“Салхитын мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тус мөнгийг гаргана" гэж онцолсон ч одоо болтол үр ашгийг нь хүртээгүй тус ордоос хэзээ ашиг хүртэж, хэзээ тэтгэврийн зээлийг тэглэх нь бүрхэг юм.

Мөн нийгэмд төрж буй бас хэд хэдэн асуулт, болгоомжлол бол  

Юутай ч тэтгэврийн зээлэндээ дарлуулсан ахмадуудад баяртай мэдээ боловч энэ онд эдийн засагт хүнд дарамт болохгүй байгаасай гэдэг нь хэн хүний санааг зовоосон асуудал болж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.