АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд арванхоёрдугаар сарын 30-ны орой ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг хойшлуулшгүйгээр дайчлан барилчилсан талаар бид мэдээлсэн билээ.
Х.Оргил-Эрдэнийг үргэлжлүүлэн цагдан хорих, таслан сэргийлэх саналыг Нийслэлийн прокурорын газраас арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Гэвч тус шүүх хурлын үеэр Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нь шүүгчээс татгалзах саналаа гаргасан учраас шүүх хурал хойшилсон байна. Б.Баатарсайхан өмгөөлөгчийн шүүгчээс татгалзах санал үндэстэй эсэх асуудлыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн Ерөнхий шүүгч шийджх бөгөөд одоогоор хариу гараагүй байна хэмээн тус шүүхийн тамгын газраас мэдээллээ.