СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-02

Хариуцлагагүй жижүүрээс болж дөрвөн автомашин шатжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

Нэгдүгээр сарын 1-ний шөнө Баянгол дүүрэгт байрны гадаа зогсоолд тавьсан дөрвөн автомашин шатсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны дэргэд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 2020.01.01-ний өдрийн 05:03 цагт иржээ.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 05:08 цагт очиж, 20 минут ажиллан галыг унтраасан байна.

Тоёота Приус 20, Тоёота Приус 30, Тоёота Кроун, Санта Фи загварын автомашин шатсан байна.

НОБГ-ын жижүүрийн ахлах байцаагч хошууч С.Мөнхбатаас дээрх дөрвөн автомашин ямар учраас шатсан талаар тодруулсан.

Эхний байдлаар дүгнэхэд хамгийн сүүлд зогсоолд зогссон автомашины жолооч машины байрлуулах үед “. Ингээд үүрээр хэдэн залуучууд машин шатаж байна гэсэн дуудлага өгсөн. Нэлээн хур хог ихтэй байсан тул гал юунаас болж гарсан эсэхийг шалгаж байгаа. .

иргэний нэхэмжлэхээр СӨХ цаг тухайд нь хогоо ачуулаагүй хэмээн шүүхдэн хохирлоо барагдуулах боломжтой.

Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс ил задгай хогтой газар автомашинаа байрлуулахгүй байх цаашлаад хур хог үүссэн тохиолдолд СӨХ-доо хэлж хогоо тогмол ачуулах хэрэгтэй гэдгийг зөвлөж хэлмээр байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.