СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ромын пап танихгүйн эмэгтэйн гарыг алгадсандаа уучлалт гуйжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Шинэ он солигдох торгон агшны өмнөхөн Ромын пап Францис Ватиканд сүсэгтэн олонтой мэндчилж гар барьсан юм. Энэ үеэр үл таних эмэгтэй папыг эргэж явах гэтэл гараас нь чангаан татжээ. Ромын пап Францис хэзээд биеэ зөв авч яван, олны хайр хүндлэлийг хүлээсэн “cool” эрхэм боловч энэ удаад тэсгэл алдан гараас нь чангааж өвтгөсөн эмэгтэйн гарыг алгадсан байна.

Папын тэсгэл алдсан бичлэгийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлон дамжуулж, Францис пап тэвчээр алдаж мөргөл үйлдэхээр ирсэн сүсэгтэн эмэгтэйн гарыг алгадсандаа хүлцэл өчжээ. Шинэ оны эхний өдөр Гэгээн Петрийн талбайд залбирал уншихдаа пап “өчигдөр болсон таагүй явдалд уучлалт гуймаар байна. Заримдаа тэвчээр алдах үе гарах юм” хэмээн дурдсан байна. Үргэлжлүүлэн “эмэгтэй хүн бол амьдралын эх үүсвэр. Тэдэнд хэрхэн хандаж байгаагаас хүний мөн чанарын хэмжээг тодорхойлж болно” гэжээ.

Ромын папаас чангааж, гараа алгадуулсан эмэгтэй хаанаас ирсэн хэн болох нь тодорхойгүй ч уг бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тархжээ. “Папын гаргасан үйлдэл бол хүний л гаргадаг зан” хэмээн Твиттерийн нэгэн хэрэглэгч түүнийг өмгөөлсөн байна.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.