СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жолооч нар үүргээ биелүүлээгүйгээс осолд орсон иргэн амиа алджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Тээврийн цагдаагийн албанд баярын болон амралтын өдрүүдэд /12.31-01.01/ Зам тээврийн ослын улмаас 1 хүн нас барж 5 хүн гэмтсэн. бол 3 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдсон байна.

Тухайлбал: 12 сарын 31-ны орой 21:40 орчим ХУД-н 15 хороо Наадам центрийн баруун замд 45-50 насны эрэгтэйг улсын дугаар, марк тодорхойгүй автомашин дайрч ослын газрыг орхиж явсан. Тухайн иргэн ГССҮТ-д хүргэгдээд нас барсан. Тухайн хэргийг ТЦА-ны ЭЦХ-н алба хаагчид тухайн шөнө эрэн сурвалжилж 01 сарын 01-ны өдөр осол гаргасан тээврийн хэрэгслийг холбогдогчийн хамт шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.

Иймд жолоочий үүргээ биелүүлээгүй тээврийн хэрэгслүүдийг илрүүлэн тогтоож хуулийн дагуу арга хэмжээ тооцно гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч осолд холбогдсон иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, цагдаагийн байгууллагад мэдээллэх үүрэгтэй гэж заасан байдаг юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.