СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-01-02

"Туркиш эйрлайнс" энэ сараас УБ-Истанбул чиглэлд шууд ниснэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Туркийн үндэсний агаарын тээвэрлэгч болох “Туркиш эйрлайнс” компанийн ерөнхий захирал Билал Экши, Элчин сайд Р.Болд нар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 7-нд уулзаж хамтын ажиллагааны цаашдын төлөвийн талаар санал солилцоод, 2020 оны 3 дугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байсан Улаанбаатар-Истанбул шууд нислэгийг 2020 оны 1 дүгээр сарын эхнээс эхлүүлэхээр болж, хоёр тал Санамж бичигт гарын үсэг зурсан билээ. 

"Туркиш эйрлайнс"-аас гадна Монголын “Изинис эйрвэйз” компани Турк руу нислэг үйлдэх эрх аваад байгаа юм. "Туркиш эйрланс" шууд нислэгтэй болсон, мөн хоёр агаарын тээврийн компани Турк руу нислэг үйлддэг болсноор зорчигчдын нислэгийн хугацаа багасч, зорчих тав тухтай байдал сайжрахын зэрэгцээ худалдааг харилцан нэмэгдүүлэх,  ялангуяа харилцан зорчих жуулчдын тоо үлэмж нэмэгдэх боломжтой болж байгаа юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.