Эрхэм уншигчдадаа Шинэ оны мэнд хүргэе.
2020 оны нэгдүгээр сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
05-ныг хүртэл бүх нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр хүрч салхилна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.