Иргэдийн зүгээс баярын хотол бялууны эрэлт их байгаа ч олдоц муу байгаа талаар цахим орчинд шүүмжилж байгаа тул манай сурвалжлах хэсэг баярын бялуу зарж буй газруудаас дараах шууд дамжуулалтыг хийж байна.
БНСУ-ын сүлжээ болох "Тү лэ жүр" дэлгүүр 12 дугаар сарын 24-нөөр захиалгаа хаасан тул өнөөдөр шууд зорьж ирж буй хэрэглэгчдэд бялуу зарахгүй байгаа аж.
Харин "Жүр Үр" компанийн хувьд бялуугаа салбар дэлгүүрүүдээсээ шууд худалдаалж байгаа ч дараалал ихтэй хүрэлцээ муу байгаа аж.
Иргэн С гэхэд л 2:30 цаг орчим дугаарлаж байж торт авлаа гэв.
13 цаг 20 минутын орчимд манай сурвалжлах хэсгийн очсон "Жүр Үр" компанийн нэрийн дэлгүүрийн торт дуусаж байгаа тул иргэдийг нэмж оруулахгүй байлаа. Нэг хүнд нэгээс илүүг өгөхгүй гэж байгаа тул зарим иргэд ихээхэн бухимдаж байна. Өмнө нь хоёр өдрийн өмнө захиалга өгье гэхэд "авахгүй, шууд худалдаална" гэсэн тул ийнхүү дараалал үүссэн ажээ.