СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хятадын цахим орчинд 2019 онд хамгийн их хандалт авсан сэдвүүд

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Манай урд хөрш БНХАУ цахим орчинд хамгийн хатуу хараа хяналттай улс орнуудын нэг юм. Хатуу хараа хяналттай зэрэгцэн 854 сая интернэт хэрэглэгчтэй улсад өнгөрч буй 2019 онд хамгийн их анхаарал татсан болоод хандалт ихтэй байсан сэдвүүдийг ВВС агентлаг онцолжээ.

Өнгөрсөн онд Хятадын цахим орчинд бэлгийн хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөн дахин давалгаалж, залуусын дунд ажлын хэт удаан цагийг шүүмжилж, улс орны нэгдмэл байдал анхаарал татсан, хиймэл оюун ухаанд эргэлзсэн цаг үе байлаа хэмээн дүгнэсэн байна. Харин .

Энэ жилийн сүүлийн хагас Хятадын төдийгүй дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим орчинд Хонконгийн жагсаалаар амьсгалсан гэж хэлэхэд болно. Жагсагчид долоо хоног алхсалгүй зохион байгуулалттайгаар дуу хоолойгоо нэгтгэн дэлхий дахинд харуулсан юм. #SupportTheHongKongPolice болон #ProtectHongKong гэсэн хаштаг хөдөлгөөнүүд Weibo цахим сүлжээнд, #FightForFreedomStandWithHK, #GloryToHongKong зэрэг хаштаг хөдөлгөөнүүд Twitter, Instagram хуудсуудад хандалт их байжээ.

 

 

Мөн анхаарал татаж байсан өөр нэг сэдэв бол Хятадын ард иргэдийн биеэ авч яваа байдал, зан байдал нилээдгүй газар авсанн юм. .

 

 

Түүнчлэн царай таних технологи, хог хаягдал дахин боловсруулах, ажлын цагийн 996 гэсэн тоо Хятадад трэнд, хандалт бүхий үйл явдлууд байсан гэж ВВС агентлаг мэдээлсэн байна.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.