СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай, Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлиг гаргаж зарим шүүгч нарыг томилжээ. 

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлигт:

Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай зарлигт:

Дашдэлэгийн Элбэгзаяаг Архангай аймаг дахь сум дундын ИХАШШ-ийн шүүгчийн,

Энхтөрийн Оюун-Эрдэнийг Завхан аймаг дахь сум дундын ИХАШШ-ийн шүүгчийн,

Заяндүүгийн Ганчимэгийг Дундговь аймаг дахь сум дундын ИХАШШ-ийн шүүгчийн,

Дашнамжилын Дарьсүрэнг Сүхбаатар дүүргийн ЭХАШШ-ийн шүүгчийн,

Пүрэвийн Пагмыг Өмнөговь аймаг дахь сум дундын ЭХАШШ-ийн шүүгчийн,

Цэвээний Эрдэнэчимэгийг Баянгол дүүргийн ЭХАШШ-ийн шүүгчийн албан тушаалд тус тус томилжээ. 

Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай зарлигт:

Архангай аймаг дахь ЗХАШШ-ийн шүүгч Сарантуяагийн Ганбат, Хэнтий аймаг дахь ЗХАШШ-ийн шүүгч Бямбаагийн Мөнх-Эрдэнэ нарыг - Нийслэл дэх ЗХАШШ-ийн шүүгчийн,

Увс аймаг дахь сум дундын ЭХАШШ-ийн шүүгч Сугарын Болортуяаг - Баянгол дүүргийн ЭХАШШ-ийн шүүгчийн,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын ЭХАШШ-ийн шүүгч Пүрэвцэрэнгийн Доржбалыг - Завхан аймаг дахь сум дундын ЭХАШШ-ийн шүүгчийн,

Ховд аймаг дахь сум дундын ИХАШШ-ийн шүүгч Бадарчийн Маринаг - Хэнтий аймаг дахь сум дундын ИХАШШ-ийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилжээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.