СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Samsung Galaxy S11 буюу Пикассо загварыг танилцуулж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Samsung компани ухаалаг гар утасны цувралаа Galaxy S11 загвараар үргэлжлүүлж байна. Гэхдээ энэ удаад S11 гэхээс илүүтэй шинэ загвараа Пикассо хэмээн нэрлэжээ. Чухам яагаад агуу уран бүтээлчийн нэрийг сонгох болсон юм бол гэдгийг салбарын шинжээчид сонирхож байна.

Юун түрүүнд S11 загварт 48 MP теле фото линз нэмжээ. Мөн IsoCell Bright HM1 буюу гэрэлгүй харанхуй орчинд зураг авахад хамгийн тохиромжтой камер суурилуулсан нь таны хаана ч хэдийд ч авсан зураг зурсан мэт сайхан харагдах боломжтой гэсэн үг юм.

 

 

Дэлгэцийн хувьд өмнө гаргасан Galaxy S10 загвартай харьцуулахад хэмжээ нь нэмэгдэж 6,4 инч болсон бол S11+ 6,7 инч, S11 5G сүлжээтэй загвар 6,9 инч дэлгэцийг санал болгожээ.  Дэлгэцийн хамгаалалтыг сайжруулсан нь илүү бат бөх, цэнэгээ удаан барих зэрэг хэд хэдэн давуу талыг шингээсэн байна.

 

 

Компанийн зүгээс Galaxy S11 загваруудаа ирэх жилийн хоёрдугаар сарын 18-ны өдөр худалдаанд гаргах ба түүнээс ч өмнө байж магадгүй юм. Ирэх жилд Samsung-с гадна Apple компани iPhone 12 загварын гар утсаа худалдаанд гаргах тул ухаалаг гар утас сонирхогчдын хувьд өрнүүн жил болох ажээ.

 

Эх сурвалж: www.forbes.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.