Гачуурт постоор Налайхаас 2.84 тн түүхий нүүрс тээвэрлэж оруулахыг завдсан 49-82 УАЕ дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг НМХГ-ын байцаагчид өчигдөр орой илрүүлжээ. Нүүрсийг НЗД-н А/1118 захирамжийн дагуу Амгалан дулаан станцад буулгаж, Зөрчлийн хуулийн дагуу тухайн жолоочид хариуцлага тооцжээ. Сүүлийн үед огцом хүйтэрсэнтэй холбогдуулан түүхий нүүрсийг нийслэл рүү оруулах гэсэн зөрчил тасрахгүй байгаа бөгөөд урьд шөнө иргэн Л нь УНР 96-54 дугаартай портер маркийн машинаар мөн л 1.3 тн түүхий нүүрсийг оруулах гэж байгаад баригдсан байна.