СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

50 гаруй жил хамт амьдарсан 74 настай эхнэртээ бөөрөө өгчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Зул сар, шинэ жилийн хамгийн сайхан бэлгийг очир эрдэнийн шигтгээтэй бөгж, торгон даашинз, брэндийн цүнх гэж төсөөлөх эмэгтэй цөөнгүй. Харин Техас мужийн иргэн Майк Ниппер 51 жил хамт амьдарсан эхнэртээ хамгийн сайхан бэлэг бэлдсэн нь түүний бөөр байв.

Майкийн эхнэр 74 настай Пегги бөөрний уйланхай гэсэн оноштой тул түүнд шинэ бөөртэй болох аль эсвэл бөөрөө устгахаас өөр зам үлдсэнгүй. Харин .

Пегги ээжийгээ бөөрний уйланхай гэсэн өвчнөөр алдаж, дүү нь мөн ийм оноштой ажээ. Бөөрний уйланхай нь удамшлын болон төрөлхийн шинжтэй үүсдэг байна.

Аливаа эрхтэн шилжүүлэн суулгахад тохирох эрхтэн олдох нь тун ховор тохиолдол, багадаа долоон жил хүлээдэг хэмээн эмч нар ярьжээ. Харин Майкийн бөөрнөөс шинжилгээ авахад бүх зүйл төгс таарсан нь эмч нарыг гайхшруулжээ. Тэд ахлах сургуульд байхдаа нэгэндээ дурлаж хамтран амьдарсан байна. Гэсэн ч өөр өөр газраас ирсэн тул цусны шинжилгээ, бөөрний эд гайхалтай таарч зохицно гэж бодоогүй ажээ.

 

 

Бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болж, Пеггигийн бие сайжирч байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.