Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 2019 онд Цанхийн Зүүн болон Баруун уурхайд олборлолтын үйл ажиллагааг явуулж, 18 сая тонн нүүрс олборлон, 14.95 сая тонн нүүрс борлуулж, 2.1 их наяд тэрбум төгрөгийн орлого олжээ.
Тус компани 2019 онд улсын төсөвт 522.3 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэн 728.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөн төсвөө баталж байжээ.
Гэтэл өнөөдрийн байдлаар тус компани 14.3 сая тонн нүүрс экспортлон, улсад 660 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэн, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Тус компани цэвэр ашгаасаа 1072 хувьцаа бүхий иргэдэд ногдол ашиг олгосон тохиолдолд нэг иргэнд ойролцоогоор 50,490 төгрөгийг олгох тооцоо гарч байна.