Элон Маскийн Tesla компани Хятадын Шанхай хотод шинэ үйлдвэрээ нээгээд жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд худалдан авагчдад зориулсан автомашинуудаа үйлдвэрлэж, худалдаанд гаргахад бэлэн болсон байна.
Шанхай дахь үйлдвэрээс гарсан эхний 15 машины анхны эзэд нь тодорчээ. Tesla Шанхайн үйлдвэрийн 15 ажилчдадаа шинэ оны бэлэг болгон Model 3s загвараа бэлэглэсэн байна.
Хятад дахь салбарын ерөнхий менежер Ван Хао шинэ оны босгон дээр машины анхны эздийг зарлажээ. Үйлчлүүлэгчид ирэх сард машин худалдаж авахаас урьтаж үйлдвэрийн ажилчид салхийг хагалж байна. Хятадын үйлчлүүлэгчид энэ оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Model 3s загварт захиалга өгсөн юм.
Tesla-ын ажилчдын нэг азтан болохдоо өөрийн машинаа найз бүсгүйдээ бэлэглэж, гэрлэх санал тавьсан байна. Залуу машин дүүрэн цэцэг бэлдэж, найз бүсгүйдээ өгч, тийм гэсэн хариу сонссон баярт үйл явдал давхацжээ.
Шанхайд үйлдвэрлэгдэж буй Model 3s Америкийн үйлдвэрүүдээс гарч байгаа үнээс хоёр хувиар хямд буюу 51,000 ам.доллараар /355,800 юань/ худалдаалагдана. Элон Маскийн төлөвлөснөөр Шанхайн үйлдвэр жилд 500,000 ширхэг машин үйлдвэрлэх ажээ.
Эх сурвалж: www.cnn.com