АНУ-ын зүгээс хүчтэй шахалт үзүүлсэн боловч харилцаа холбооны Huawei компанийн 2019 оны борлуулалт 18 хувиар өссөн гэж тус компанийн удирдлагаас харилцагч байгууллагуудадаа илгээсэн ил захидалд тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч ирж буй 2020 оны АНУ-ын зүгээс тус компанийн үйл ажиллагааг хязгаарлах бодлого алхам алхмаар хийх тодорхой байна хэмээн тус захидалд дурдсан байна.
АНУ-ын Засгийн газраас Huawei компанийн технологи нь аюулгүй байдалд заналхийлж байгаа тул бусад улс орнуудад 5G-д зориулсан тоног төхөөрөмжийг худалдан авахгүй байхыг уриалж байгаа юм. Харин үүнийг Huawei үгүйсгэдэг.
2019 оны нийт борлуулалт 850 тэрбум юань (120 тэрбум ам.доллар)-д хүрчээ. “Энэхүү борлуулалт нь бидний төлөвлөж байснаас буурсан боловч компанийн үйл ажиллагаа тогтвортой, бид хөл дээрээ бат зогсож байна” хэмээн тус компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Эрик Сюү мэдэгджээ.
АНУ-ын Батлан хамгаалах яам америкийн IT-ийн компаниудад хандан Huawei компанийн бүтээсэн шиг нээлттэй кодтой 5G программ бүтээхэд хүчээ нэгтгэхийг уриалжээ.
www.kommersant.ru