Шри Ланк улсын амьтны хүрээлэнд эрслэн гүегээ төрүүлчихээд тоолгүй орхижээ. Эрслэнгийн орхисон гүегийг тэжээхийн тулд амьтны хүрээлэнгийнхэн гөлөглөөд удаагүй эм нохой олж, гөлөгнүүдийнх нь хамт өсгөхөөр шийдсэн байна.
Яап нэртэй бяцхан гүег 2014 оноос хойш эм нохойн сүүг хөхөж, гөлөгнүүдтэй нь ижилдэн дасчээ.
Эхэндээ эх нохой гүегийг тоохгүй байсан ч тав зургаан цагийн дараа бодлоо өөрчлөн өөрийн гөлөгнүүдээс ялгалгүй долоож, хөхүүлж эрхлүүлсэн байна. Гурван долоо хоногийн дараа гөлөгнүүд ч гүегийг ах шигээ хүлээж авч хамт тоглох болжээ.
Одоо Яап 4 настай, аварга биетэй арслан болж Шри Ланкийн амьтны хүрээлэнд амьдарч байна.
Эх сурвалж: www.bbc.com