СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Nissan-ын босс Карлос Госн Ливан улс руу зугтсан байж болзошгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Автомашин үйлдвэрлэгч Nissan компанийн захирал асан Карлос Госны хэргийг Япон улсын шүүхээр шийдвэрлэх ба шүүх хурлаа хүлээж байгаа. Гэтэл Госн Японы нутаг дэвсгэрийг орхиж Ливан улсад ирснийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ.

Уг нь бол шүүх хурлаа хүлээж байгаа эрхэмд хилийн хориг тавьсан байх ёстой. . Хуулийн байгууллагынхан түүний Токио дахь гэрт хяналтын камер байрлуулж, гар утас, компьютерын хэрэглээг нь хорьж, хатуу нөхцөлд батлан даалтаар сулласан. Гадаад пасспорт зэрэг биеийн байцаалтыг нь хурааж авсан бөгөөд гэрээ хоёр хоногоос илүү хугацаагаар орхиж явах бол заавал шүүхээс зөвшөөрөл авах ёстой.

Тэрээр 2018 онд санхүүгийн хэд хэдэн хэрэгт холбогдон баривчлагдсан юм. Гэм буруутай үйлдэл хийгээгүй хэмээн байр сууриа хамгаалж байгаа ч Япон улсыг орхихыг хориглосон учир хууль, шүүх шатны байгууллагуудын хориг тавигдсан уу, аль эсвэл зугтаж ирсэн үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалжуудын дамжуулж байгаагаар Госныг Бейрут хотод ирсэн талаар албаны хүмүүс, Засгийн газрын мэдэгдэл мэдээлэл байхгүй байгаа ч мэдээллийн томоохон агентлагууд энэ талаар дамжуулж байна..

Францын хэвлэлүүд Госныг хувийн нисэх онгоцоороо Туркээс Ливанд ирсэн гэж дамжуулжээ. Харин Wall Street Journal Госн Токиогоос явсан хэмээн дамжуулсан байна. Нэгэн цагт Японы баатар хэмээн шүтэгдэж зурагт номын гол дүр болсон Госн хашиж байсан гурван том албан тушаалаасаа огцорч, 108 хоногийн турш хоригдон мөнгө угаасан зэрэг санхүүгийн гэмт хэрэгт холбогдоод байгаа юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.