СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Дөрвөлжин булшны соёлыг бүтээгчид Хүннүгийн өвөг дээдэс мөн

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн багш судлаачид Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Их нөөлөгт газарт өнгөрсөн зун судалгааны ажил хийсэн нь Монголын түүхэнд маш чухал ач холбогдолтой буюу дөрвөлжин булшны соёл нь Хүннүгийн үетэй хэрхэн холбогдож, хамааралтай болохыг судалсан байна.

Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн багш доктор, дэд профессор Т.Идэрхангай “Монголын түүхэнд дөрвөлжин булшны соёлынхон хүннүчүүд хооронд угсаа гарлын хувьд хоорондоо холбоотой нэг соёлтой хүмүүс гэж үздэг мөртлөө .

Дөрвөлжин булшны соёлынхон нь хүрэл зэвсгийн үе буюу одоогоос 3500 жилийн өмнөх маш том овог аймаг бөгөөд монгол орны зүүн бүс нутгаар амьдарч байсан хүннүчүүдтэй төстэй дүр төрхтэй хүмүүс ба дөрвөлжин булшны соёлыг бий болсон байдаг. Эдгээр овог аймгийн хүмүүс хүнийг оршуулахдаа зүүн хойшоогоо буюу зүүн тийшээгээ хүний толгойг байрлуулдаг.

Тэгвэл хүннүчүүдийн хувьд одоогоос 2000 жилийн өмнө үүссэн гэж үздэг. Манай судалгааны баг зургаан дурсгалт газарт малтлага хийж, 7 булшнаас 9 хүний оршуулга илрүүлсэн.

Эхэндээ булшны гадаад зохион байгуулалтын хувьд дөрвөлжин булшны соёлтой мөртлөө дотоод зохион байгуулалтын хувьд хүннү булштай төстэй олдвор хэрэглэгдэхүүн нь олдсон. Энэ нь нөгөө талаар дээрх хоёр соёл хэрхэн нэгэндээ ууссан залгамж холбоог илэрхийлсэн бодит биет дурсгалуудыг илрүүлсэн нь онцлогтой.

.

Он цагийг тогтоохоор хүний яснаас герман улс руу дээж явуулсан бөгөөд ирэх гуравдугаар сард гарна.

Дөрвөлжин булшны соёлынхны дараа нүүдэлчдийг нэгтгэж хүннү гүрэн байгуулагдсан. Хүннүгийн голлох том овог Шаньюй овгийнхон Монголд байсан 24 ханлигийг нийлүүлээд нэг соёлд оруулаад өөрийнхөө зан үйл рүү уусгасан. Тэр уусгасан завсрын үеийн олдворыг илрүүлсэн гэж ойлгож болно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.