Баянгол дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр, ГССҮТ-ийн урд зам дээр шатахуун асгарсан гэсэн дуудлага өнөөдөр 12:34 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги 105, Гал түймэр унтраах аврах 10-р ангийн ээлжийн бүрэлдэхүүн асгарсан шатахууныг саармагжуулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна хэмээн НОБГ-аас мэдээллээ. “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун тээвэрлэж явсан 6 тн-ын автомашины урд чиргүүл арын чиргүүлээ мөргөж цөмлөснөөс 1 тн гаруй шатахуун асгараад байгаа юм. Ослын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй гэв.