СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-д өвчтөн эмчийн амийг хороосноос шинэ хууль баталлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын эмнэлэгт өвчтөн эмчийн биед халдаж, хутгалан амь насыг нь бүрэлгэсэн хэрэг энэ сарын сүүлчээр гарсан. Уг хэргийн дараа эрх баригчид эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах шинэ хуулийн төсөл танилцууллаа. Шинэ хууль ирэх оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Шинэ хуулийн дагуу эмнэлэг эрүүл мэндийн орчинд аюулгүй байдлыг хамгаалах, ажилчдын эрүүл саруул, аюулгүй байх нөхцөлийг хангах зэрэг зүйл заалтуудыг баталжээ. Мөн хууль зөрчсөн этгээдүүдэд хорьж цагдах, торгох зэргээр ял шийтгэл оноох юм байна. Үүгээр зогсохгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэдээллийг хувийн ашиг сонирхлоын төлөө ашигласан бол хууль бус үйлдэлд тооцох ажээ.

. Мөн эмч нар ажлын байран дээрээ хүчирхийлэлд өртөх явдал 85 хувиар нэмэгджээ. Энэ оны 10 дугаар сард Ланжоу хотын эмнэлэгт хорт хавдартай тэмцэж буй өвчтөн эмэгтэй эмчийг хутгалж амь насыг нь хороосон хэрэг мөн гарсан юм. Түүнчлэн жилийн өмнө Тянжин эмнэлэгт гурван эрэгтэй эмч рүү дайрч хөнөөжээ.

Энэ мэтчилэн эмч нарын эсрэг халдлага гарах нь нэмэгдэж буй нь өвчтнүүд болоод эмчлэгч эмч нарын харилцаа сайнгүйгээс, хэвлэл мэдээллийн хэрэгслээр анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдийн талаар сөрөг мэдээлэл цацагдах, бодит байдал хүлээлтээс өөр байх гэхчлэн олон төрлийн шалтгаантай гэж үзэж байна. Зарим эмнэлгүүд эмч, сувилагч нартаа биеэ хэрхэн хамгаалахыг зааж сургаж эхэлжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.