Бизнес, эрхлэгчдийн нийтлэг эрх үүрэг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хамтарч ажиллахаар МҮХАҮТ, Монголын Бизнесын Зөвлөл, Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо, Улаанбаатар Хотын Худалдааны Танхим, Гүйцэтгэх Захирлуудын Клуб гэсэн 5 ТББ нэгдэж, харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан юм.
Хамтран ажиллах гэрээний хүрээнд Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, Улаанбаатар хотын худалдааны танхимын Ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Олон улсын бизнес эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны тэргүүн О.Байгаль, CЕО клубын Ерөнхийлөгч В.Ганзориг нарт МҮХАҮТ-ын дэд Ерөнхийлөгчийн тэмдэг, батламжийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин гардуулсан юм.
МҮХАҮТ нь өмнө нь дэд ерөнхийлөгчтэй байгаагүй бөгөөд Олон улсын бизнес эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбооны тэргүүн О.Байгаль нь ийнхүү МҮХАҮТ-ын анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгч болж, тэмдэг, батламжаа гардан авчээ.