АНУ-ын Лос Анжелесын цагдаагийн газрын мэдэгдсэнээр 61 метр өндөр хадан хавцлаас унасан эмэгтэйг аварчээ. 30 гаруй насны эмэгтэй Ранчо Палос Вердесийн замаар ганцаараа алхаж байгаад хадны ёроол руу унасан байна.
Хадан хавцлын орчмоос эмэгтэй хүн уйлж, хашгирч байгаа дуу чимээг сонссон хүмүүс цагдаагийн газарт дуудлага өгчээ. Одоогоор эмэгтэй чухам яаж унасан болоод хүмүүс түүний орилох дууг сонсох хүртэл хэр удаан хугацаанд тэнд байсан нь тодорхойгүй байна.
Эмэгтэй амиа аврахын тулд орилж хашгирч тусламж дуудсанаар азаар аврагдсан хэмээн цагдаа нар ярьжээ. Аврагчид нисдэг тэргээр хадны ёроолд унасан эмэгтэйг дээш гаргасан байна. Эмэгтэй хөнгөн бэртэл авснаас хүндээр бэртэж гэмтээгүй ба орон нутгийн эмнэлэгт хүргэгджээ.
Эх сурвалж: www.cnn.com