Монгол зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг яруу найрагчийг тодруулах “Болор цом” наадмын хоёрдугаар шатанд тэнцсэн 30 найрагчийн нэрс тодорчээ. Энэ жилийн “Болор цом” наадам Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн Галуутайд буюу Багануур дүүрэгт 2020 оны нэгдүгээр сарын 04-нд болох аж. “Болор цом-37” наадамд оролцох найрагчдын бүтээлийг арванхоёрдугаар сарын 04-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төв, Шүүмж судлалын үндэсний төвийн гишүүд эхний шалгаруулалтыг хийсэн байна.