Дэлхий дээр хөлбөмбөгийн алдартай олон цэнгэлдэх хүрээлэн байдаг ч бүхэлдээ модоор хийгдсэн, эко цэнгэлдэх хүрээлэн огт байдаггүй аж. Тэгвэл ийм цэнгэлдэх хүрээлэнг барих зөвшөөрлийг олгосноор Английн хөлбөмбөгийн доод лигт Forest Green Rovers буюу Ойн ногоон аялагчид нэртэй эко байгууламж анх удаа баригдахаар болсон байна.
Эко цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг нэрт архитектур Заха Хадид гаргажээ. Дэлхийн хамгийн анхны, хамгийн ногоон-эко хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн 5,000 үзэгчийн суудалтай байх юм.
Энэ жилийн зургадугаар сард хөлбөмбөгийн ногоон цэнгэлдэх хүрээлэн барих саналыг эрх баригчдад өргөн барьсан хэдий ч Строуд дүүргийн зөвлөлөөс дэмжээгүй. Харин энэ удаад зөвлөлийн олонхийн санал авч чадсанаар төсөл хэрэгжихээр болжээ.
Байгууламжид хөлбөмбөгийн талбайгаас гадна цэцэрлэгт хүрээлэн барина. Эхлээд гурван жилийн дотор эко байгууламжийг барьж дуусгана гэж төлөвлөж байсан бол таван жил болгон сунгажээ. Төслийг анх 2017 онд санаачилж, хүрээлэн буй орчныг хамгаалагчдын дэмжлэгийг аваад байгаа юм. Forest Green Rovers ашиглалтад орвол Английн хөлбөмбөгийн доод лигийн зургаа дахь цэнгэлдэх хүрээлэн болно.
Эх сурвалж: www.bbc.com