СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-30

Ерөнхийлөгч Х.Баттулга юуг онцлов?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан өндөрлөлөө.  Ерөнхийлөгч энэ үеэр хаалтын үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс онцлон хүргэж байна.

-Өнөөдрөөс яг 108 жилийн өмнөх энэ өдөр одоогийн Монгол Улсын Их Сургуулийн төв байр, тухайн үеийн Богдын Шар ордны өмнөх талбайд Чингис хааны алтан ургийн хан ноёд, ихэс дээдэс, лам, хар, Даяар Монголын төлөөлөл оролцсон төрийн их ёслол болжээ.

-Энэ бол Хүннү гүрнээс эхтэй, хүчирхэг Их Монгол Улсын гал голомт сэргэж буй түүхэн үйл явдал байлаа. Энэ бол Их Эзэн Чингис хааны үр хойчис эртний түүхт төр улсаа сэргээн байгуулж, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан өдөр байлаа.

-Энэ өдөр Нийслэл Хүрээ баяр бахдалаар цалгиж, монгол хүн бүрийн магнай тэнийж, ядарсан монголчуудын царайд нар гийсэн гэдэг юм.

-1911 оны үндэсний хувьсгал нь Монголын гал голомтыг сэргээн бадрааснаараа, монгол үндэстний цаашид оршин байх үндсийг тавьснаараа, үндэсний уламжлал, зан заншил, түүх соёлыг бадруулах үндэс болсноороо 108 жилийн тэртээх бидний өвөг дээдсийн ухаалаг бодлого, шийдвэртэй алхмын хүчээр өнөөгийн Монголын үндсийг тавьсан билээ.

-Монголын түүх бол зөвхөн монголчуудын түүхээр хязгаарлагдахгүй дэлхийн энгээр бичигдсэн агуу их түүх хэдий ч омогшил бахархал, гэмшил ухаарлыг хослуулсан сургамжит их туульс гэдгийг энэ өдөр бид санаж сэрэх ёстой.

-Тийм учраас хойч үедээ хиргүй ариун, буртаггүй цэврээр уламжлуулах, үүний тулд алсын хараа, ухааны цараатай, сонор соргог, эв түнжинтэй байхын чухлыг тунгаан ухамсарлахыг монгол хүн бүрд сануулан хэлье.Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс маань хүчирхэгжин мандах болтугай” гэлээ.

Т.САЙХАН

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.