Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаан өчигдөр /12.29/ боллоо. Энэхүү барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Соронзонболд болон шилдэг харцгууд зодоглосон.
Үүнээс Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын начин Ц.Одбаяр үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт улсын начин Д.Амарсайхан, Б.Ганхуяаг нар үлдсэн юм.
Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор 2011 онд анх зохион байгуулагдаж байв. Түүнээс хойш
Т.САЙХАН