Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 631 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 514 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 7 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
2019.12.29-ний өдөр 08:30 цагийн орчим Баянхонгор аймаг Өлзийт сумын 2-р баг “Байнгын хөндий” гэх газар /Сумын төвөөс урагш 36 км-т/ асфальтан замд Тоyota prius маркийн автомашин явган зорчигч 47 настай, эрэгтэй Х-г мөргөж амь насыг хохироосон хэргийг цагдаагийн алба хаагчид шалгаж байгаа аж.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 4 тохиолдолд бүртгэгдсэн байна. Иймд жолооч та бүхэн баяр ёслолын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, албан байгууллагаас алба хаагчдын аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаа, таксигаар үйлчлэх зэрэг ажил ,арга хэмжээг дотооддоо зохион байгуулж ажиллахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.