Монгол улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойгоор 30 жилийн түүхтэй Харанга хамтлаг Төрийн соёрхол шагнал хүртэж байна. Тус хамтлагийн бүх гишүүд гавьяат цол хүртсэн бөгөөд 30 жилийн ойгоо угтаж "Замд гарья" тоглолтоо хийж сонсогч, шүтэн бишрэгчдээ баярлуулсан билээ. Төрийн соёрхолт шагналыг өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ордонд гардуулж байна.