СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Уругвай улсад гурилын саванд хийсэн 4,4 тн кокайн илрүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Уругвайн эрх баригчид улсынхаа түүхэнд хамгийн их хэмжээтэй хууль бус мансууруулах бодисыг хил давуулан наймаалах гэж байхад нь илрүүлжээ. Хууль бус наймаачид 4,4 тн кокайныг гурилын саванд хийж наймаалах гэж байгаад баригдсан байна. Монтевидео  боомтод тэнгисийн алба болон хилийн офицерууд хамтран уг хэргийг илрүүлж таслан зогсоожээ.

Их хэмжээний мансууруулах бодисыг шар буурцгийн гурилан дунд нууж дөрвөн чингэлэгт ачиж Того улсын нийслэл Ломе хот руу илгээх гэж байсан байна. .

Ойрын жилүүдэд Уругвай улсаар дамжин Латин Америкаас Африк, Европ руу хууль бус мансууруулах бодис тээвэрлэх явдал нэмэгдсэн байна. Өнгөрсөн 11 дүгээр сард эрх баригчид мөн Монтевидео боомтоос гурван тн кокайн илрүүлсэн ажээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.