СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-12-29

Өнөөдөр хилийн шалган нэвтрүүлэх 12 цэгийг хаана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөр тохиож байна.

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарласан. Улмаар наймдугаар Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам  бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.

Социализмын он жилүүдэд энэ өдрийг ойшоолгүй ирсэн ч УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар энэ өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх өдөр болгохоор хуульчилсан юм.

Энэ өдөр улс нийтээрээ амрах захирамж гарсан билээ. Харин энэ жил баярын өдөр ням гарагт амралтын өдөр таарч байна. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдрийг тохиолдуулан хилийн 12 шалган нэвтрүүлэх цэгийг хааж, автомашин нэвтрүүлэхгүй хэмээн мэдэгджээ. .

Өнөөдөр буюу 12 дугаар сарын 29-ний өдөр хаагдах шалган нэвтрүүлэх цэгүүдэд Замын-Үүд, Гашуунсухайт, Булган, Байтаг, Хавирга, Бичигт, Шивээхүрэн, Ханги, Бургастай, Даян, Баянхошуу, Сүмбэр багтжээ.

Харин .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.