СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

2019 он АНУ-ын гадаад бодлогын салбарт уналтын жил байлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

АНУ-ын гадаад бодлого, олон улсын харилцааны салбарт 2019 онд төдийлөн амжилтгүй, уналтын жил байсныг эх сурвалж онцолжээ. Дональд Трампын гадаад харилцааны салбарт чиглүүлсэн бодлого хувийн ашиг сонирхол давамгайлсан, хувиа хичээсэн, эмх замбараагүй Твиттер жиргээний он жил байсан хэмээн үзэж байна.

Шинэ арваны эхлэл 2020 онд АНУ-д олон талын сүүдэр дагуулж байна хэмээн анхааруулж байгаа юм. Хамгийн эхний жишээ бол БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүйжүүлэх хэлэлцээр зогссоноор холын зайн цөмийн пуужингийн туршилт ирэх онд дахин үргэлжилж болзошгүй гэдгийг гадаад бодлогыг шинжээчид анхааруулж байна. билээ.

 

 

Хоёрдугаар жишээ бол Сирийн асуудал байсан юм. Дональд Трамп аравдугаар сард Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьсны дараа Сирийн хойд хил дээр байсан АНУ-ын цэргүүдийг эргүүлэн татах шийдвэр гаргасан. АНУ-ын цэргүүд Сирийг орхин гарснаар Туркийн цэргүүд хилийн дагуу аюулгүй бүс тогтоохоор курдуудтай мөргөлдөж эхэлсэн. Цуст мөргөлдөөнөөс хойш хоёр долоо хоногийн дараа Трамп эргэж Эрдогантай холбоо барьж, намжаахыг хичээсэн. Энэ бол Сири дэх нөлөөгөө ОХУ-д алдсан болчимгүй явдал болсныг олон улсын агентлагууд дурдаж байв.

 

 

Энэ мэтчилэн худалдааны дайн, зэр зэвсгийн хяналт зэрэг бизнес, батлан хамгаалахын салбарт төдийлөн оновчтой ухаалаг шийдвэр гаргаж чадаагүй хэмээн Трампын үйл ажиллагааг дүгнэжээ. Үүгээр зогсохгүй 1987 онд ОХУ-тай байгуулсан дундын зайн цөмийн зэвсгийн хэлэлцээрээс гарсан нь хүйтэн дайны үе дуусаагүй гэдгийг харуулсан билээ.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.