Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд хамааралтай 29 төрлийн татварын зохицуулалтыг тусгаж, шинэчлэн найруулсан хууль дөрвөн хоногийн дараа хэрэгжиж эхлэх гэж байна. Уг хуульд шингэсэн зайлшгүй мэдэх ёстой чухал заалтуудыг онцлон хүргэе.
Татварын хяналт шалгалтыг бүх татвар төлөгчдөд бус, татвараа нуусан, бууруулсан байж болох эрсдэлтэй гэж үнэлэгдсэн татвар төлөгчийг хамруулж хийнэ. Өөрөөр хэлбэл, эрсдэлгүй татвар төлөгчид хяналт шалгалт хийхгүй бөгөөд татварын хууль тогтоомжийг зөрчсөн байх магадлал өндөртэй татвар төлөгчийг хяналт шалгалтад хамруулна.
Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж, албан татвар төлөгч өөрийн хэрэгцээнд зориулан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ гэх хуулийн зохицуулалт орсон. Энэ зохицуулалт нь хуучин байсан ч шинэ хуульд тухайн жилийн ногдох татварыг хөнгөлөхөөр болж өөрчилсөн.
Тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг сан хүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн арга хэм жээнд зарцуулсан хэмжээ ний орлогод ногдох албан татварыг хөнгөлнө.
Амьдран суух зориулалтаар байр, орон сууц анх удаа худалдан авсан, барьсан иргэд зургаан сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон.
Одоогийн хэрэгжиж буй хуулиар 30 хүртэлх сая төгрөгийн орлогыг чөлөөлөх буюу гурав хүртэлх сая төгрөгийн албан татварыг буцаан авах боломжтой байсан. (“Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн 22, 23 дугаар зүйлд зааснаар) Тэгвэл шинэчилсэн хуулиар зургаа хүртэлх сая төгрөгийн буцаан олголт эдэлж болох юм. Гэхдээ 2020 оноос хойш Үл хөдлөх хөрөнгийн гэр-чилгээ (ордер) нь гарсан орон суу цуудад л хамаатай.
Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх эзэмшигч албан татвар төлөгчийн тухайн хувьцаа, нэгж эрх, өрийн бичигтэй холбоотойгоор олсон хүүгийн орлого, ногдол ашгийн орлогод таван хувиар албан татвар ногдуулахаар зохицуулсан нь үнэт цаас ны хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийг үнэт цаасны зах зээлээс орлого олох боломжийг бий болгоход чиглэсэн зохицуулалт болсон байна.
Иргэн хүн хувиараа бизнес эр хэлж, хөрөнгөө түрээслүүлж, орлого олсон бол орлогоосоо зардлаа хасаад ашгаасаа татвараа төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл,борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрэхгүй байсан ч гэсэн та хүсвэл орлогоосоо зардлаа хасаж, зөрүү буюу цэвэр ашгаасаа 10 хувийн татвар төлж болно.
Мөн шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулахдаа татвар ногдуулах орлогын дүнгээс тооцно. Өөрөөр хэлбэл, өмнөх хуулиар урлагийн тоглолт зохион байгуулах, оролцох замаар нийт дүнгийнх нь таван хувиар татвар авдаг байсан. Тэгвэл тус орлогыг үйл ажиллагааны төрөлд хамааруулаад чөлөөт уран бүтээлчид орлогоосоо зардлаа хасуулж, ашгаасаа татвар төлж болохоор зохицуулсан.
Иргэн бүр, мөн жижиг ААН-үүд татварын тайлан гаргах хүндрэлтэй байдлыг харгалзаж, тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татварт ногдох орлогын хэмжээ 50 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болохоор болсон. Энэ тохиолдолд борлуулалтын орлогын нэг хувиар татвар төлж болох зохицуулалт орсон байна. Харин НӨАТ-ын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж, НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрхтэй албан татвар төлөгч энэ зохицуулалтад хамрагдах боломжгүй аж.
Татвар төлөгч хувь хүний олсон зарим орлогод тогтоосон дүнгээр татвар ногдуулж төлүүлэхээр зохицуулсан. Тухайлбал, ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1-50 хувьтай тэнцэх хэмжээгээр татвар ногдуулна.
Татварын багц хууль 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор бусад дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж танилцана уу.