Энэ долоо хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7622 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 9748 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 291 төгрөгөөр (3.1%), үхрийн цул махны үнэ 142 төгрөгөөр (1.2%)-аар тус тус өссөн байна.
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин”, “Баянзүрх”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8500 төгрөг, Харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөг байна. Түүнчлэн хонины ястай мах “Хархорин”, “Баянзүрх”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6800 төгрөгөөр, харин “Таван эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.
Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1300-1600 төгрөг, 1-р зэргийнх 1100-1500 төгрөг, 2-р зэргийнх 800-1100 төгрөг байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.4 хувиар буурч 809 төгрөг, монгол лууван 5.6 хувиар өсч 1331 төгрөг, байцай 5.4 хувиар өсч 1344 төгрөг, хүрэн манжин 0.7 хувиар өсч 1463 төгрөг, сонгино хятад 0.9 хувиар өсч 1277 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.