СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ойрын өдрүүдэд зам, даваа хаагдаж болзошгүйг ЦУОШГ-аас анхааруулав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Ирэх амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж байна.

 

-Өнөөдөр 12 цагийн байдлаар манай орны баруун хойд хэсгээр хур тунадас унаж байна. Энэхүү хур тунадас маргааш төвийн нутгаар, нөгөөдөр зүүн зүгийн нутагт шилжинэ хэмээн Цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтэн мэдээлэв.

Их хэмжээний хур тунадас орохгүй, "нүүр нүдгүй" гэж хэлэгдэхээр хүчтэй шуурахгүй ч зам, даваа хаагдах нөхцөл бүрдэж байгаа гэдгийг анхаарууллаа. 

12 сарын 29, 30, 31-нд бүр нутгаар хүйтний эрч чангарна. Хөвсгөлийн хотгор зэрэг илүүтэй хүйтэрдэг газруудад шөнөдөө -40-45 хэм, голуудын сав газраар шөнөдөө -37 хэм хүрч хүйтэрнэ. Иймд орон нутгийн зорчихдоо энэхүү мэдээлэлд анхаарах, малчид хөдөлмөрчид цаг уурын нөхцөлд тааруулан малаа адгуулах шаардлагатай байна хэмээлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.