СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-12-27

Д.Тогтохсүрэн: Гишүүд тойрогтоо ажиллах хүсэлт гаргасан учир 1 сарын 2 хүртэл чуулган хуралдахгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

УИХ-ын чуулган, бүлэг, байнгын хороод энэ долоо хоногт хуралдсангүй.  Гишүүдийн ирц хүрэхгүй байгаа учир хуралдаж чадахгүй байгаа гэх мэдээлэл бий.  Энэ талаар  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.  Тэрээр "Энэ долоо хоногийн хувьд УИХ-ын даргын зөвлөл дээр ярилцаад чуулганы хуралдааныг хойшлуулахаар болсон. Учир нь гишүүд тойрогтоо ажиллая гэсэн хүсэлт гаргасан. Энэ зун, намар тойрогтоо ажиллаж чадаагүй. Он дууссаны дараа зарим үйл ажиллагаа Сонгуулийн хуулиар хязгаарлагдаж байгаа. Тийм учраас энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулсан. Ирэх оны нэгдүгээр сарын 2-ны пүрэв гарагаас чуулганы хуралдаан хэвийн үргэлжилнэ" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.